Аливаа шатны сонгуулийн үеэр элдэв хууль бус үйлдэл, булхай луйвар их гардаг тухай ярьдаг ч шүүхээс ял авч, хариуцлага тооцуулсан хүн бараг байдаггүй. Тэгвэл сонгуулийн луйврын эсрэг тэмцэх, улмаар буруутай этгээдэд хариуцлага тооцуулдаг болгохыг “Монголчуудын үзэл санааны нэгдэл” ТББ-аас уриалж, намууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдийг хамтран ажиллахыг хүсэж буй талаараа өчигдөр мэдээлэв.
Тус байгууллагаас “Сонгуулийн луйврын эсрэг иргэдийн нэгдэл” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж. Улмаар улс төрийн нам, эвслүүдэд аливаа хууль бус хэрэгт нэр холбогдсон гишүүддээ сонгуульд өрсөлдөх эрх олгохгүй байх, авлига өгсөн хүн нь бурууддаг, авсан нь гэрч болдог зохицуулалтыг хуульд тусгах, шударга өрсөлдөх, мөн өрсөлдөгч нь булхай хийсэн бол илчилж хамтран ажиллахыг хүссэн уриалга гаргажээ. Тэд СЕХ, АТГ, ЦЕГ зэрэг төрийн бус байгууллагад ч уг уриалгаа хүргүүлэх гэнэ.