Өмнөговь аймгийн Хүрмэн сум цоо шинэ эрүүл мэндийн төвийн барилгаа хүлээн авлаа. Тодруулбал, аймгийн Засаг даргын "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсвийн 3,3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр "Тэлмүүн Доной" ХХК 15 ортой Эрүүл мэндийн төвийн шинэ барилгыг хийж гүйцэтгэсэн бөгөөд өнөөдөр нээлтийн арга хэмжээ боллоо.
Энэхүү арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдорж, албаны бусад хүмүүс, сумын удирдлагууд, ард иргэд оролцлоо. Энэ үеэр шинэ эмнэлэгийн тоног төхөөрөмж, тохижилтод зориулан аймаг, орон нутгийн төсвөөс 230,0 сая төгрөгийн батламжийг гардуулан өглөө.