Хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдээс 2.8 дахин өндөр байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Нас баралтын зонхилох шалтгаан нь халдварт бус өвчинтэй холбоотой байна. Мөн Монгол эрчүүд эрүүл мэнддээ хайнга хандаж, урьдчилан сэргийлэх үзлэгээс хойш сууж, хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт зэрэг эрүүл бус зан үйлтэй байгаа нь суурь өвчинтэй болоход нөлөөлж байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа аж.