Боловсролын салбарын төлөөллүүд БНСУ-ын Сөүл хотод туршлага судалж байна. Тодруулбал, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Өмнөговь аймгийн Ерөнхий боловсролын 20 сургуульд цахим технологид суурилсан “Ухаалаг анги”-ийг байгуулж, англи хэлний цахим сургалтын “PEARSON”, бага боловсролын математикийн судлагдахууны “EDUTEN” хөтөлбөрүүд, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх сорилын нэгдсэн системийг нэвтрүүлэн хэрэгжүүлж байгаа аж. Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны газар, ерөнхий боловсролын сургуулийн захирлын төлөөллүүд Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүл хотод боловсролын цахим шилжилт, ухаалаг ангийн техник технологи, багш, мэргэжилтний арга зүйтэй танилцах чиглэлээр туршлага судалж байна.