БНХАУ-ын ХонгКонг хотноо зохион байгуулагдсан “The 28th Asian Cities Taekwondo Championships” буюу “Азийн олон хотын аварга шалгаруулах тэмцээн”-д Өмнөговь аймгийн Дайчин таеквондо клубын баг тамирчид багш дасгалжуулагч О.Мөнхзолбоогийн удирдлага дор Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцлоо.
Уг тэмцээн нь зөвхөн А ангилал буюу хар бүстэй мастер тамирчдын дунд зохион байгуулагддагаараа онцлог юм.
Тэмцээний ганцаарчилсан пүмсэ төрөлд:
1. Спортын дэд мастер М.Пүрэв-Очир – Алтан медаль
2. ОУХМ багш дасгалжуулагч О.Мөнхзолбоо – Хүрэл медаль
Тулаан төрөлд:
1. Спортын дэд мастер М.Пүрэв-Очир – Алтан медаль
2. Спортын мастер Т.Халиунаа – Хүрэл медаль
3. ОУХМ багш дасгалжуулагч О.Мөнхзолбоо – Хүрэл медаль тус тус хүртэж М.Пүрэв-Очир маань Монгол улсын баг тамирчдаас ганцаар хос алтан медалийн эзэн болжээ.