Эрүүл мэндийн сайд асан, Эрүүл Мэндийн Нийгэмлэгүүдийн Нэгдсэн холбооны тэргүүн А.Цогцэцэг БНСУ-д айлчилж байна. Энэхүү айлчлалынхаа хүрээнд БНСУ-ын Бусан хотын Кошины их сургуультай хамтын ажиллагааны гэрээ хийж гарын үсэг зурлаа.
Энэхүү гэрээний зорилго нь Монголд эмчлэгдэхгүй өвчнийг эмчилдэг болох, алслагдсан бүс нутаг, хөдөө орон нутгийн эмч, сувилагч нарын ур чадварыг сайжруулж, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах явдал юм.