Онцгой байдлын алба үүсэж хөгжсөний түүхт 20 жилийн ойг угтан Өмнөговь аймгийн Засаг даргын ивээл дор “Мөрдөстэй бүсгүйчүүд” чуулга уулзалт зохион байгууллаа.
Өмнөд бүсийн Төв-Өмнөговь аймгийн ОБГ-аас санаачлан Даланзадгад сумын тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын 300 гаруй эмэгтэйг хамруулан хоёрдугаар сарын 26-27-ны өдөр хийлээ.
Өмнөговь аймаг дахь цэргийн хүрээний байгууллагад нийт 400 гаруй эмэгтэй эх орны халдашгүй дархан байдал, ард иргэдийн амгалан тайван амьдралын төлөө ажиллаж байна.
Чуулга уулзалтын үеэр албан үүргээ хариуцлагатай гүйцэтгэж бусдыгаа манлайлсан алба хаагчдыг шагнаж урамшуулсан бөгөөд төрийн тусгай байгууллагад 45 жил тасралтгүй ажилласан ахмад, онц хилчин Гэндэнгийн Чимэдцэрэнд тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын удирдлагууд хүндэтгэл илэрхийллээ.