Улаан буудайгаар мал тэжээхэд юунд анхаарах ёстой талаар ХХААХҮЯ-наас зөвлөмж өгчээ. Зудын эрсдэл өндөр аймаг, сумдын малчдад үнэгүй олгож буй тэжээлийн улаан буудайг малд боловсруулж өгснөөр шингэц нь түргэсэж, мал богино хугацаанд тэнхрэхэд нөлөөтэй гэнэ.
Юуны түрүүнд үүгээр тэжээхдээ эхлээд малыг заавал давс, эсвэл хужиртай, 8-10 хэмийн бүлээн усаар услах ёстой аж. Үүний дараа буудайг жижиглэж нунтаглан, бяцалж, урьдчилсан боловсруулалт хийн, 35-40 хэмийн халуун усанд 4-5 цаг дэвтээх шаардлагатай юм байна. Дэвтээсэн буудайг шүүж аваад бусад тэжээлтэй хольж, төл малд 50-100, бог малд 120-200, бод малд 300-500 граммаар тооцон тогтмол цагт өгч тэнхрүүлдгийг дурдлаа.
Бэлтгэсэн Ц.Ундрал