Хаваржилт хүндэрсэн үед нялх төлийг нэмэлтээр тэжээхийн тулд малчид чихэртэй цай, хуурай сүүгээр угждаг. Үүнтэй холбоотойгоор хүнсний инженер О.Гал-Очир хугацаа нь дууссан, хүүхдийн сүү авах хандивын аян эхлүүлсэн байна. Тэрбээр “Хүүхдийн сүү төлд шим тэжээл болдог учраас хандивын аян эхлүүлж байна” гэлээ. Иргэд, аж ахуйн нэгжүүд сүү хандивлахыг хүсвэл “Амгалан” захын 327, “Чухаг-2” хотхоны 70, “Сандэй-2” худалдааны төвийн 72 тоот лангуунд аваачиж өгч болох аж. Хандивыг хүлээн авсан даруйдаа малчид руу илгээх нь. Хугацаа нь дууссан нэмэлт сүү чийг аваагүй л бол тунг нь таруулаад төл малд өгч болох гэнэ.
Бэлтгэсэн Б.Энхзаяа