Мал эмнэлгийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Т.Тунгалаг “Хорогдсон 2 сая гаруй малын сэг зэмийг стандартын дагуу устгах ажлыг 334 сумын 1141 цэгт хийж байна. Энэ хүрээнд 6000 гаруй мэргэжилтэн, туслах ажилтан ажиллана. Одоогийн байдлаар 25 тонн халдваргүйтгэлийн бодис байна. Цаашид халдваргүйжүүлэлт хийх ажлын хүрээнд шаардлагатай 60 тонн хлорын шохой, 15 тонн халдваргүйтгэлийн бодисыг бүрдүүлэхээр ажиллаж байна. Нөөц бүрдүүлэх асуудлыг маргаашийн Засгийн газрын ээлжит хурлаар танилцуулахаар төлөвлөсөн. Дээрх сэг зэмийг булшлах аргаар стандартын дагуу хийж гүйцэтгэнэ. Шаардлагатай хүний нөөц, тээврийн хэрэгслийн асуудлыг нарийвчлан шийдвэрлэх юм” гэлээ.