Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймгийн Жаргалан, Чандмань, Тайшир сум, Завхан аймгийн Цагаанчулуут, Цагаанхайрхан, Тэс, Баянтэс, Асгат, Тосонцэнгэл, Их-Уул, Улиастай сумдад ажиллав. Энэ үеэрээ тэрбээр зудтай байгаа аймгуудын ЕБС-ийн сурагчдын амралтын хугацаанд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа талаар санал хэллээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Тэжээл, гурилын импортын татварыг тодорхой хугацаанд тэглэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр товлож байна” гэлээ. Мөн “Зудын нөхцөл байдалтай байгаа аймаг орон нутгийн сургуулийн сурагчдын гуравдугаар улирлын амралтын хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэнэ” гэв.
Зудын нөхцөл байдал хүнд, зам давааг онгойлгосон ч цаг агаарын улмаас эргээд хаагдах эрсдэл өндөр байгаа зэрэг нь Засгийн газраас хоёрдугаар шатны арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай.