Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн санаачлан хэрэгжүүлж буй “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд “Эрүүл шүд” аян үргэлжлэн эрчимтэй хэрэгжиж байна. Аяны хүрээнд "Говь дент" шүдний төвийг Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 2023 онд орон нутгийн төсвийн 350 сая төгрөгийн санхүүжилтээр байгуулжээ. Тус төв байгуулагдсанаас хойш 4569 иргэнд 154 сая төгрөгийн үнэ бүхий амны хөндийн эрүүл ахуйн үзлэг, эмчилгээ, үйлчилгээг үнэ төлбөргүйг үзүүлжээ.
Харин 2024 оны хоёрдугаар сарыг "Онцгой сар" болгон зарлаж, онцгой байдлын алба хаагчдыг үзлэг оношилгоонд хамруулж эхлээд байна.