Ховд аймгийн Жаргалант сумд цэвэршүүлсэн усны төв ашиглалтад оруулсан байна. Уг ажлыг “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрынхан хэрэгжүүлжээ. Иргэд цэвэршүүлсэн ус хэрэглэхийн тулд дээрх төвөөр үйлчлүүлэх картыг тус байгууллагаас худалдан авах нь. Уг төвд 20 литр цэвэршүүлсэн усыг 3500 төгрөгөөр худалдаж буй юм байна. Тус төвөөр 09.00-19.00 цагийн хооронд үйлчлүүлэх боломжтой аж. Мөн Ховд аймагт хуурайшилт, тоосжилтоос урьдчилан сэргийлэх, ногоон байгууламжийн хөрсийг усжуулах зорилгоор замын хашлагын хэсэгт мөс байршуулж эхэлжээ. Үүний хүрээнд 20 машин мөс буулгасан байна.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн