Лхагва гараг бүрд хуралддаг Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсонгүй. Орон нутагт үүсээд буй өвөлжилтийн хүндрэл, цаг үеийн байдалтай газар дээр нь танилцаж, шаардлагатай арга хэмжээг авахаар Засгийн газрын бүх гишүүн аймаг, сумдыг зорьсон тул хуралдаанаа өнжжээ. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Архангай аймагт ажиллахаар өчигдөр мордсон байна.
Улсын хэмжээнд нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд буй бөгөөд нөхцөл байдал хүндэрсэн аймгуудад тусламж үзүүлэх шуурхай бүлгүүдийг сайд нар ахлан ажиллаж байна.
Бэлтгэсэн Б.Уран