ХБНГУ-ын Хайделберг хотод пара жүдо бөхийн “Парис-2024” зуны паралимп наадмын эрхийн оноо олгох гран при тэмцээн болж өндөрлөлөө. Эл тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлагад долоон тамирчин хүч сорьсон юм. Тэднээс эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Л.Туруунаа хүрэл медаль хүртэж, шагналын тавцанд зогсов. Тэрбээр пара жүдо бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны пара тамирчин. БНХАУ-ын Ханжоу хотод өнгөрсөн жилийн есдүгээр сарын сүүлч, аравдугаар сарын эхээр болсон Азийн зуны спортын пара наадмаас хүрэл медальтай ирж байв.