Ойрын өдрүүдэд говь, тал, хээрийн нутгаар явган шуурга шуурч, ихэнх нутгаар жавартай хүйтэн байх тул зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна. Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар, өдөртөө Монгол-Алтайн уулс болон Увс нуурын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна.
Хүйтний эрч чангарч шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгийн өмнөд хэсэг, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -43...-48 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -36...-41 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -21...-26 градус, бусад нутгаар -28...-33 градус хүйтэн, өдөртөө Алтайн уулархаг нутгийн өмнөд хэсэг, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -30...-35 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -22...-27 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10...-15 градус, бусад нутгаар -18...-23 градус хүйтэн байна.
Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -37...-39 градус, бусад хэсгээр -31...-33 градус, өдөртөө -22...-24 градус хүйтэн байна.