2024 оны хоёрдугаар сарын 17-ны ѳдрийн 20:45 цагийн байдлаар Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн нутгаар хүчтэй цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагджээ. Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Дорноговь, Говь-Сүмбэр, Төв аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
Тодруулбал,
- А0301 дугаартай #Улаанбаатар_Арвайхээр чиглэлийн авто замд 44-50 дэх км болон 119-120 км-т хунгарлаж шуурч хаагдсан авто замыг нээх ажлууд хийгдэж байна.
- А1001 дугаартай #Дархан_Эрдэнэт чиглэлийн авто замын 73-83 дэх км-ийн хооронд зорчих хэсэг дээр тогтсон цасыг зам хариуцагч Орхон АЗЗА ТӨХК-ийн шуурхай ажлын хэсэг Авто ачигч-1 бүрэлдэхүүнтэй цэвэрлэх ажил хийгдэж байна.
- А0502 дугаартай #Өндөрхаан_Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай авто замын дагуу цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал ПК178-Пк208 км-т зорчих хэсэгт тогтсон цасыг Автогрейдэрээр хусаж цэвэрлэх ажлыг зам хариуцагч “Дорнод авто зам” ХХК-ийн 123-ын шуурхай ажлын хэсэг хийж байна.
- А0102 дугаартай #Чойр_Сайншанд чиглэлийн авто замд хүчтэй цасан шуургата, авто замын зорчих хэсэгт тогтсон цасыг арилгах ажлыг “Дорноговь АЗЗА” ТӨХК-ийн шуурхай ажлын хэсэг хийж байна.
- А0101 дугаартай #Улаанбаатар_Чойр чиглэлийн авто замын 202дх км-т авто замын зорчих хэсэгт шуурч хунгарласан цасыг "Саруул харгуй" ХХК-ны шуурхай ажлын хэсэг Авто ачигчаар цэвэрлэх ажил хийгдэж байна.
- А0201 дугаартай #Улаанбаатар_Мандалговь чиглэлд 39-100 км-т хөвөө болон зорчих хэсэгт шуурч тогтсон цасыг “Төв АЗЗА” ТӨХК-ийн шуурхай ажлын хэсэг авто ачигч, цас буудагчаар цэвэрлэж байна.
Мөн Зам, тээврийн хөгжлийн сайдын 2024 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн А/30 дугаар "Авто зам, замын байгууламжийг түр хаах тухай" тушаалаар олон улс, улсын чанартай
1. А0301 дугаартай Улаанбаатар-Арвайхээр
2. А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь
2. А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад
4. А0501 дугаартай Улаанбаатар-Өндөрхаан
5. А0502 дугаартай Өндөрхаан-Чойбалсан
6. А2001 дугаартай Өндөрхаан-Баруун Урт чиглэлийн авто зам замын байгууламжийг 2024 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 18 цагаас хоёрдугаар сарын 18-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хааж автотээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд зогсоосон.