Улсын хэмжээнд 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудын цахилгааны шөнийн тарифыг тэглэх шийдвэр хэрэгжиж эхэлжээ. “Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Засгийн газраас уг тогтоолыг гаргаж, үүнтэй холбоотойгоор судалгаа авахад 160 орчим компани аялал жуулчлалын чиглэлээр өвөл ажиллах захиалга өгсөн. Тэдгээр компанийн цахилгааны хэрэглээний төлбөр 1.8 тэрбум төгрөг болох тооцоо гарчээ. Уг төлбөрийг БОАЖЯ хариуцан шилжүүлэхээр зохицуулсан байна.
Манай улсад 2024 оны хоёрдугаар сарын 5-ны байдлаар 39 411 жуулчин иржээ.
Жуулчдын:
- 41.5 хувь буюу 14505 жуулчин ОХУ-аас
- 11798 жуулчин БНХАУ-аас
- 3436 жуулчин БНСУ-аас
- 536 жуулчин АНУ-аас
- 336 жуулчин ХБНГУ-аас ирсэн байна.