УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолыг парламентаар баталж, таван бүсэд хамаарах нийт 13 тойрогтой байхаар тусгасан. Ингэхдээ Үндсэн хуульд 2019, 2023 онд оруулсан өөрчлөлтийг хэрэгжүүлэх, хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг бууруулах зэрэг зорилтыг үндэслэл болгожээ.