Иргэний зориг ногоон намаас Үндэсний хороо, Улс төрийн зөвлөл, нийслэл, дүүргийн хороодынхоо сонгуульт гишүүний нөхөн сонгуулийг ирэх сард зохион байгуулахаар болжээ. Улмаар нэрээ дэвшүүлэх хүсэлтэй хүмүүсийг бүртгэж эхэлсэн байна. Татвараа төлөөгүй гишүүдийн оронд нөхөн сонгууль явуулахаар тус намын дүрэмд заасан байдаг аж. ИЗНН-ын сонгуульт гишүүд шатлалаасаа хамаараад өөр татвар төлдөг гэнэ. Тухайлбал, Улс төрийн зөвлөлийн гишүүд хоёр сая, Үндэсний хорооных нь 720 мянган төгрөг төлдөг юм байна. Сонгуульт гишүүний албанд нэрээ дэвшүүлэхийг хүссэн хүмүүс уг татварынхаа 50 хувийг эхэлж тушаан, эрхээ баталгаажуулах нь.
Бэлтгэсэн С.Уул