ИЗНН-ын дарга Б.Батбаатар өчигдөр мэдээлэл хийж, улс төрийн намуудыг нэгдэж сонгуульд оролцохыг уриалав. Тэрбээр “МАН, АН-аас бусад 35 намыг нэгдэхийг хүсэж байна. Намууд гурав гурваараа нэгдэн эвсэл болж явсан түүх бий. Гэхдээ үр дүн гараагүй. Өнөөгийн нөхцөл байдлыг өөрчлөхөөс өөр аргагүй. 35 нам нэгдлээ гээд төсөөлөөд үзээрэй. Намын болон хувь хүний эрх ашгаа хойш тавивал болохгүй зүйлгүй, нэгдэцгээе” гээд эл саналаа тэдгээр намын удирдлагад албан ёсоор хүргүүлэхээ уламжиллаа.
Ташрамд дурдахад, тус намын нийслэлийн хороодын гишүүд, дэмжигчдийн зөвлөгөөн өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон байна.