Өнөөдрөөс буюу 2024 оны хоёрдугаар сарын 05-ны өдрөөс УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж, цагаан сарын өмнө иргэдэд "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааны ногдол ашиг тараахтай холбогдуулан Баялгийн сангийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, нийслэлийн газар олголтын асуудлаар Түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэх хэлэлцэнэ хэмээн зарим гишүүн хэлж байсан. Гэвч одоог хүртэл УИХ-ын даргын албан ёсны захирамж гараагүй тул Улсын их хурал ээлжит бусаар хуралдахгүй болж таарлаа.