Дархан хотын нийтийн тээврийн үйлчилгээ урьд нь явж байсан дөрвөн чиглэл дээр нэмж шинээр нэг чиглэл гарган, нийт таван чиглэлээр үйлчилгээ үзүүлнэ. Том хүн-500₮, хүүхэд -300₮ -өөр бэлэн мөнгөөр үйлчлүүлж, хөнгөлөлтөд хамрагдах эрх бүхий иргэд цахим системд шилжих хүртэл хуучин хэрэглэж байсан картаараа үйлчлүүлнэ.
Маршрутаас хамаарч автобусны тоо, хүлээх хугацаа харилцан адилгүй. Нийтийн тээвэр эхэлж буйтай холбогдуулан такси үйлчилгээ, хувийн тээврийн хэрэгслүүд автобусны буудлуудыг чөлөөлөхөр ажиллаж байна. Цаашид автобусны буудлыг тохижуулах, цахим системд нэвтрүүлэх зэрэг хөгжүүлэлтийн ажлууд үе шаттайгаар хэрэгжинэ.