Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг-т хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийг дэмжих үйлчилгээ үзүүлэх, үзлэг оношилгоо хийх арга хэмжээ зохион байгуулж, эрүүл мэндийн сэргээн засах үзлэг оношилгоо хийх, эцэг эх, асран хамгаалагчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүллээ.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү арга хэмжээний хоёр өдрийн хугацаанд тус дүүргийн Өнөр, Төв, Толгойт, Баянхошуу бүсийн нийт 600 гаруй хүүхэд хамрагджээ. Үүнээс Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн Сэтгэл зүйч-126, Хөдөлмөр засалч-39, Хөдөлгөөн засалч-40, Сэргээн засахын эмч-40, Хэл засалч-35, Үнэлгээний ажилтан-31, Дохионы хэлмэрч болон Амьдралын дадал хөтөлбөрийн багш нийт 352, Орлох болон туслах хэрэгслийн үйлдвэрийн мастер-56 удаагийн үйлчилгээ үзүүлэн хамтран ажиллалаа.
Тодруулбал, СХД-ийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс, Дэлхийн Зөн Монгол, Тэгш хамруулах боловсролыг дэмжих хөтөлбөр хэрэгждэг 9, 65 дугаар сургуулийн хамт олон оролцжээ.