НҮБ-ын Хүүхдийн сангаас энэ онд үерийн эрсдэлтэй нутаг дэвсгэрийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах төслийг манай улсад хэрэгжүүлэхээр болжээ. Япон Улсын Засгийн газрын 1.8 сая ам.долларын дэмжлэгээр уг төслийг хэрэгжүүлэх аж. Үүний хүрээнд үерийн эрсдэлтэй газруудад ариун цэврийн байгууламж бий болгон, эрүүл ахуйн байдлыг нь сайжруулах гэнэ. Мөн үерийн ус зайлуулахад зориулсан, өндөр хүчин чадалтай шахуурга(насос) Онцгой байдлын ерөнхий газарт нийлүүлэхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн төрийн 100 албан хаагч, эрүүл мэнд, боловсролын байгууллагуудын 1000 мэргэжилтнийг гамшгийн үеийн хариу арга хэмжээний чиглэлээр сургах нь.
Бэлтгэсэн М.Оч