Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар нийт 115 хууль, тогтоолын төслийг эцэслэн баталж, Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Далай ашиглах тухай хуулийн төсөл, Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Жагсаал, цугаан хийх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Жижиг дунд үйлчилгээг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зохиогчийн эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэвлэл мэдээллийн тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг нийт 115 хуулийн төслийг эцэслэн баталлаа.