Хөгжлийн банк 500 сая ам.долларын бондын өрөө өөрийн 100 хувийн эх үүсвэрээр барагдуулсан талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн. Тэрбээр "Хөгжлийн Банкны 67 зээлдэгчээс 40 нь буюу 1.8 их наяд нь чанаргүй гэж үнэлэгдэж хэвийн үйл ажиллагаа явуулахад хэцүү болж байв. 2022 оны нэгдүгээр сараас хойш нэг ч удаа зээл гаргаагүй. Зөвхөн зээлийг эргэн төлүүлэхэд л анхаарлаа хандуулсан. 2023 оны аравдугаар сарын байдлаар нийт 1.5 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийг эргэн төлүүлжээ.
Тус банк нь энэ онд 500 сая ам.доллар болон 30 тэрбум иен бүхий нийт 720 орчим сая ам.долларын гадаад өрийг барагдуулах байсан. Ийнхүү аравдугаар сарын 23-нд 500 сая ам.долларын бондыг төлж барагдуулснаар олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүллээ. Мөн энэ оны арванхоёрдугаар сарын 25-нд Самурай бондын 200 сая ам.долларыг төлж барагдууллаа" гэв.
Ингээд яг одоо Хөгжлийн банкны "Самурай" бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна