Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, малчдад улсын нөөцөөс тэжээлийг 50 хувь хямдруулан олгохоор шийдвэрлэв. Иймд тэжээлийг оновчтой хуваарилах, зориулалтын бусаар зарцуулах, худалдаалахаас урьдчилан сэргийлэхэд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Мөн мах, ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжид зээл олгоход шаардагдах 280 тэрбум төгрөгийг арилжааны банкны эх үүсвэрээс санхүүжүүлэх нь. Зээлийн хугацаа 24 сар, хүү нь жилийн зургаан хувь байх аж. Хөнгөлөлтөд нь улсын төсвөөс олгох татаасыг Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулан жилийн 13 хувиас хэтрэхгүй байхаар тооцож, батлагдсан төсөвт багтаан олгох, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг холбогдох хүмүүст даалгажээ.
Бэлтгэсэн: У.Наран