Ардчилсан Залуучуудын Холбоо 2023 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр ээлжит хурлаа зарлажээ. Тус хурлаар Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчөө сонгох юм.
Ерөнхийлөгчийн сунгаанд Б.Ган-Очир, М.Амгаланбаатар, П.Мөнхтулга нар өрсөлдөхөө илэрхийлжээ. Гурван нэр дэвшигч нь АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Ардчилсан залуучуудын холбооны гишүүн юм.