УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Хотоос сонгогдсон гишүүд хуралдаа суухгүй байна. Манай бүлэгт Улаанбаатар хотоос сонгогдсон нэг л гишүүн байдаг. С.Одонтуяа гишүүн сууж байна. Хотоос сонгогдсон гишүүд хуралдаа ирж, түгжрэлийн асуудлыг дорвитой шийдэж, идэвхтэй оролцох ёстой.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын Ёс зүйн байнгын хорооны даргад эл асуудлыг уламжилж нэрийг нь зарлуул” гэсэн юм.