Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан махны үнийг бууруулахгүй байх, дулааны аргаар боловсруулдаг мах, махан бүтээгдэхүүн бэлтгэхэд холбогдох яам анхаарах, малын тэжээл, хивэг олдохгүй байгааг ОХУ-аас оруулж ирдэг улаан буудайг зөвшөөрөх, шатахууны нийлүүлэлтийг эхний ээлжинд орон нутаг руу хуваарилах, хилийн бүсүүдэд түгээх, өвс, тэжээлийн үнийг тогтвортой барих, хүргэх гэсэн саналыг Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин хэлж, асуулт тавилаа. Түүний асуултад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд хариулахдаа мах, махан бүтээгдэхүүнийг олон шат дамжлагатай, хүнд сурталтайгаар гадагш гаргадаг явцыг сааруулах бодлого барьсан. Боломжийн хэрээр ажиллаж байгаа. Жилд дундажаар 100 гаруй мянган тонн бэлтгэдгээс 20 хувийг нь экспортолдог гэсэн юм.