УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы эхэнд Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг хойшлуулах санал орж ирлээ. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үдээс хойшхи чуулганы хуралдаанд Монгол орны ойн сангийн төлөв байдал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийх байсан ч хэд хэдэн гишүүн томилолтоор явж байгаа тул хойшлууллаа.