Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын 2 болон 3 дугаар нэгтгэсэн тайлангийн зөвлөмжийг өчигдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудад танилцууллаа.
ТББ-уудад зөвлөмжийг танилцуулах уулзалтыг ХНХ-ын дэд сайд нээж үг хэллээ. НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн үзэл санаа, ойлголтын талаар “Тэгш нийгэм холбоо” ТББ-ын тэргүүн Л.Энхбуянт танилцуулга хийсэн бол Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Нямсүрэн Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн 72 зөвлөмжийг танилцуулсан юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудад зөвлөмжийг танилцуулснаар зөвлөмжийн талаарх ойлголт, хандлага нэмэгдэж, үндэсний хэмжээнд конвенцын хэрэгжилт сайжрах юм.