УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хороо өнөөдөр Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны даргаар Э.Батшугарыг улируулан томилохоор шийдвэрлэснийг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат мэдэгдэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Байнгын хорооны даргыг улируулан сонгох санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ.
Э.Батшугарын хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.
- Жилийн орлого 1 тэрбум 851 сая 55 мянган төгрөг. 1 жилийн дотор 1 тэрбум 362 сая төгрөгөөр огцом өсчээ.
- Гэр бүлийн орлого 469 сая 899 мянган төгрөг.
- 583 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй.
- 216 сая төгрөгийн үнэ бүхий автомашинтай.
- Хадгаламждаа 178 сая төгрөгтэй.
- 396 сая төгрөгийн авлагатай.