Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл, Иргэний нисэхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон Төмөр замын тээврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах талаар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөний 2022 оны биелэлтийн талаар хэлэлцэж байна.
Мөн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулиар төсөвт өртөг нэмэгдэн батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нэмэлт гэрээг байгуулах талаар (Боловсролын салбарын), “Өвлийн аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөө батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 30 асуудлыг хэлэлцэж байгаа юм. Дээрх асуудлыг хэлэлцэж дуусаад, олон нийтэд мэдээлэл өгнө.