Нийслэлийн ХҮН намын хорооны тэргүүлэгчид өчигдөр хуралдаж, шинэ даргаа сонгосон байна. Сонгуульд Э.Золзаяа, Ц.Лут-Очир, Л.Одсүрэн нарын гурван хүн нэрээ дэвшүүлэн өрсөлджээ. Улмаар Тайванийн Дунхуа их сургуулийг төгссөн, байгалийн ухааны магистр, урбанист Э.Золзаяа 60 хувийн саналаар нийслэлийн ХҮН намын хорооны даргаар сонгогдсон байна. Тэрбээр хотын хөгжил, бодлого, төлөвлөлт, дизайны “Creative 100” төслийн санаачлагч бөгөөд “Сийкс плас” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Climate campaign” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг аж.
Дээрх албан тушаалыг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр 2020 оны наймдугаар сараас хойш хашсан бөгөөд тэрбээр УИХ-ын сонгуульд нэр дэвших гэж буй учраас уг ажлаа хүлээлгэн өгсөн юм байна.