Агаарын температурын арав хоногийн дундаж Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Булнай, Тарвагатай, Бүрэн, Бүтээл, Эрээний нуруу, Хархираа, Түргэний уулс, Дарьгангын тэгш өндөрлөг, Тамсагийн хоолой болон томоохон голуудын хөндийгөөр 10.0-22.0 градус, Номин, Шарга, Алтайн Өвөр, Шарга, Заг Сүүж, Борзон, Галба, Өөшийн говь, Баруун хуурай, Ингэн хөөвөр, Лигийн хоолой, Загийн Усны хөндийгөөр 0.6-4.9 градус, бусад нутагт 5.0-9.9 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт дунджийн орчим ба түүнээс 1.1-7.1 градус дулаан, Завхан, Төв, Хэнтийн зарим, Увс, Ховд, Говь-Алтай, Архангай, Хөвсгөл, Дорноговь, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар дунджаас 1.1-4.3 градус хүйтэн байлаа.
Агаарын температур өдөртөө ихэнх нутагт 1-10 градус дулаан, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Монголын Дорнод талаар 0-5 градус хүйтэн, тал хээр, говийн нутгийн зарим хэсгээр 11-14 градус дулаан, шөнөдөө уулархаг нутгаар 26-35 градус, баруун болон говийн нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутагт 16-25 градус хүйтэн байв. Хөрсний гадаргын температур өдөртөө Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Монголын Дорнод тал болон томоохон голуудын хөндийгөөр 4 градус хүйтнээс 5 градус дулаан, тал хээр, говийн нутгийн зарим хэсгээр 16-23 градус, бусад нутагт 6-15 градус дулаан, шөнөдөө нутгаар 31-37 градус, баруун болон говийн нутгийн өмнөд хэсгээр 13-15 градус, бусад нутагт 16-30 градус хүйтэн байлаа. Хур тунадас нийт нутгийн 80 орчим хувьд 0.0-5.0 мм, Увсын Түргэн, Улаангом, Ховдын Мянгад, Эрдэнэбүрэн, Говь-Алтайн Хөхморьт, Баян-Уул, Жаргалан, Завханы Тэс, Ургамал, Идэр, Завханмандал, Сэлэнгийн Түшигт 5.1-7.4 мм орсон бол бусад нутагт ороогүй (2 дугаар зураг). Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутгийн 60 орчим хувьд дунджаас бага, 40 гаруй хувьд дунджийн орчим ба түүнээс ахиу орсон.
Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 11 дүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 орчим хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Эрээний нуруу, Хархираа Түргэний уулс, Дарьгангын тэгш өндөрлөгөөр 20 см-ээс их, Увсын Улаангом, Хяргас, Сагил, Малчин, Түргэн, Баруунтуруун, Зүүнговь, Завханы Их-Уул, Тэлмэн, Тосонцэнгэл, Тэс, Баянтэс, Эрдэнэхайрхан, Цэцэн-Уул, Түдэвтэй, Яруу, Баянхайрхан, Цагаанчулуут, Архангайн Жаргалант, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Цэцэрлэг, Жаргалант, Булганы Рашаант, Гурванбулаг, Баяннуур, Могод, Дашинчилэн, Төвийн Алтанбулаг, Өндөрширээт, Эрдэнэсант, Сүхбаатарын Түмэнцогт, Мөнххаанд 10,1-27 см, Хэнтий, Дорнодын ихэнх, Говь-Алтай, Завхан, Архангай, Сэлэнгэ, Төв, Сүхбаатарын зарим, Баян-Өлгий, Хөвсгөл, Булган, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар 5,1-10 см, бусад нутагт 1-5 см (3 дугаар зураг), хунгарлаж шуурсан газартаа 50 см хүртэл зузаан цастай байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Давст, Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Ховдын Алтай, Булган, Үенч, Говь-Алтайн Баян-Уул, Завханы Цагаанхайрхан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Булганы Могод, Гурванбулаг, Төвийн Эрдэнэсант, Улаанбаатарын Багануур, Дорноговийн Дэлгэрэх, Иххэт, Хэнтийн Оргил, Галшард зузаан цастайн улмаас цагаан зудын (10 аймгийн 22 суманд) нөхцөл бүрдсэн бол Ховдын Зэрэг, Говь-Алтайн Хөхморьт, Жаргалант, Завханы Завханмандал, Тэс, Баянтэс, Сантмаргац, Архангайн Батцэнгэл, Төвшрүүлэх, Булганы Дашинчилэн, Рашаант, Баяннуур, Төвийн Өндөрширээт, Алтанбулаг, Хэнтийн Өмнөдэлгэр, Биндэр, Батширээт, Өндөрхаан, Сүхбаатарын Түмэнцогт, Онгон, Түвшинширээ, Сүхбаатар, Мөнххаан, Баяндэлгэр, Эрдэнэцагаанд цагаанаар зудархуу (8 аймгийн 26 сум) байдалтай байна. Салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 16-26 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Цаг агаарын нөхцөлийн онцлог
- Энэ 10 хоногт ихэнх нутгаар цас нэмж орсон боловч нимгэн цастай газраар салхины нөлөөгөөр багасаж, зузаан цастай газраар өдөртөө дулаан байснаас цас сууж зузаан нь төдийлөн нэмэгдээгүй байна.
- Цасны өнгөн үе өдөртөө гэсэж, шөнөдөө хөлдөж байгаагаас мал бэлчээрлэлтэнд таагүй нөлөөлж, зарим сумдад 1-10 хоног бэлчээрлэлт саатсан мэдээтэй байна.
- МАА-н үйлдвэрлэлд хужир бэлтгэх, мал оторлуулах, нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил хийж байна.