Сүүлийн 3 жилд Булган аймагт аялал жуулчлалын бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна. Цаашид аялал жуулчлалын чиглэлээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүрээнд стандарт боловсруулж, адууны өв соёлоо дээдлэн унага бэлэглэх, морин аялал зохион байгуулах маршрут гаргах, “Нэг хонь - нэг жуулчин” концепцийг хэрэгжүүлэх, малчдад аялал жуулчлалын талаар мэдлэг олгох зэрэг жилийн 4 улиралдаа тохирсон бодлого үгүйлэгдэж байна.
2020 оны мал сүргийн жилийн эцсийн тооллогоор тоо толгой 245.8 мянгаар буурсан дүн гарсан. Иймд малын бэлчээрийг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл эрхлэх зэргээр өргөжүүлэх шаардлага үүссэн талаар Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын салбарынхан мэргэжилтнүүд онцоллоо.
Булган аймаг нь төв хэсэгт Орхон Сэлэнгийн сав газарт орших ба Булганхан Бүрэгхангай, Дулаанхан, Бүтээл, Хантай, Дархан хаан зэрэг ой хөвчит уул нуурууд, Уран тогоо, Тулга, Бүрхээр, Жалавч зэрэг унтаргат галт уул бүхий байгалийн үзэсгэлэн хосолсон, онгон дагшин нутагтай, аялал жуулчлалыг чиглэлээр хөгжүүлэх давуу тал олон бий. Иймд Булган нутгийн иргэдийн санал хүсэлд тулгуурлан БОАЖЯ, Булган аймгийн ЗДТГ-тай хамтран аялал жуулчлалын чиглэлээр “Нэг жуулчин- нэг хонь” бодлогыг хэрэгжүүлэхээр боллоо.