Ерөнхий сайд Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-ийн баг хамт олонтой хийж буй өглөөний уулзалт хийлээ. Тэрбээр "E-Mongolia 4.0” системийн хөгжүүлэлттэй холбогдуулан үг хэллээ. Системийн дараагийн шинэчлэлийг иргэдийн саналд тулгуурлаж хийх, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтэд онцгой анхаарахыг үүрэг болгов. Нийтийн тээвэр, төрийн үйлчилгээ зэрэг хотын асуудал дээр томоохон реформ хийхийг иргэд хүсэж байна. Иймд дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллах хэрэгтэй" гэв.
“И Монгол” академийн захирал Б.Мягмарнаран "Төрийн үйлчилгээний нэгдсэн систем болоод Е-Mongolia 4.0 системийн танилцуулгыг хийлээ. Тэрбээр “E-Mongolia-гаас гадна ХУР, ДАН, erp, emongolia, lavlagaa.mn e-cabinet, docx.gov.mn, тоон гарын үсгийн систем, business, мэдэгдэл хүргэх систем, opendata.gov.mn, sudalgaa.mn зэрэг төрийн 29 системийг хариуцан хөгжүүлж байна. Хувийн хэвшилтэй өрсөлдөх биш хамтран ажиллах зарчим баримталдаг. Тухайлбал, ХУР системтэй холбогдож, мэдээлэл авч ашиглаж буй 462 байгууллагын 329 нь хувийн хэвшлийнх байна” гэлээ.
2019 оноос хойш E-Mongolia системээр 36.5 сая удаагийн үйлчилгээ хүргэсэн бөгөөд сар болгон 1.3 сая цаас хэмнэж байна. Өнөөдрийн байдлаар манай улсын цахим ур чадварын үзүүлэлт 48.3 хувь байгаа юм.
E-Mongolia 4.0 системийн хүрээнд төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч орон нутгийн төрийн үйлчилгээг цахимжуулах, хувийн хэвшлийн нэмэлт боломж бий болгох, төлбөрийн нэгдсэн шийдлийг ирэх онд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Үүнд төрийн байгууллагууд цахим үйлчилгээг санал болгох, хэрэглээнд нэвтрүүлэх, ХЗДХЯ-ын хамтын ажиллагаа, ТАЗ-ийн сангийн мэдээлэл хязгаарлагдмал, Засгийн газрын тогтоол шийдвэр дээр ЦХХХЯ-наас зөвлөмж авах зэргээр салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах шаардлага бий.