Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Их өгөгдлийн сан байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Төрийн үйлчилгээний нэгдсэн систем ашиглан төлбөр тооцоо хийх боломж, өнөөгийн байдал, Их өгөгдлийн санг байгуулах тухай тогтоолыг гаргасан байна.
ЦХХХ-ны сайд Н.Учрал “Хиймэл оюун ухааныг ашиглаад мэдээлийн дата дээр суурилан шийдвэр гаргах нь дэлхийд жишиг болж байна. Энэхүү датаг олон нийтэд ил болгосноор бизнес эрхлэгчдэд түлхэц болох юм. Хиймэл оюун ухааныг ашиглан мэдээлэл, статистикийн санг бүрдүүлэх ажил руу орох Засгийн газрын чиглэл гарсан. Боловсруулагдаагүй мэдээлэл дээр ажиллах, нээлттэй өгөгдлүүд дээр суурилж шийдвэр гаргах асуудал ч хөндөгдөж байна. Тиймээс Нээлттэй мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу 68 мэдээллийг ил болгох асуудлыг хуульчилсан байдаг. Мөн 125 нэр төрлийн мэдээллийг нэгтгээд оруулах ажлыг бэлтгэсэн. НӨАТ-ын баримтыг нээлттэй дата хэлбэрээр ашиглах, гаалийн мэдээллийг нэгдсэн дата дээр суурилж, ашиг нь төрийн шийдвэр гаргалт хурдсах нөхцөлийг бүрдүүлэх юм. Энэ нь төр болон иргэдэд өндөр ач холбогдолтой. Түүнчлэн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулж цахим төлбөр тооцоо хийх ажлын явцыг танилцууллаа. Энэ хүрээнд нэгдсэн системийн 4.0 хувилбарыг гаргахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, И-Монголиа үндсэн системээр хүссэн газраа QR уншуулаад тооцоо хийдэг болох юм. Иргэд дахин бие даасан данс нээх бус өөрт нь байгаа бүх төрлийн банкны онлайн үйлчилгаа, аппликейшнийг ашиглаад тооцоо хийдэг шийдэл рүү орно. 2024 оны нэгдүгээрсарын 1 гэхэд хаана ч цахимаар тооцоо хийх нөхцөлийг бүрдүүлнэ. Төрийн үйлчилгээтэй холбоотой орлого зарлагын мэдээллийг төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбоно. Далд эдийн засгаас сэргийлж, бүртгэлжүүлэх асуудлыг дээрх байдлаар шийдвэрлэх юм. Хиймэл оюун ухааныг ашиглан, төлбөр тооцоо хийх, төрийн орлого зарлагыг нээлттэй болгох чиглэлд Америкийн талтай хамтран ажиллаж байна. Нэгдүгээр сарын 25-нд энэ асуудлаар Америкт уулзалт төлөвлөсөн. Энэ хүрээнд олон улсын төлбөр тооцооны шийдлийг нэвтрүүлнэ. ЦХХХ сайд, Сангийн сайдад дээрх асуудлаар үүрэг өгч, ажлууд эхэлсэн байна” гэлээ.