Дэлхийн банкны санхүүжилттэй МАА-н эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд ХХААХҮЯ-ны захиалгаар “Ухаалаг хөдөө аж ахуй эрхлэхэд зориулсан хөдөө аж ахуйн платформыг хөгжүүлэх”зөвлөх үйлчилгээ үзүүлэх төслийг Арвин хур ХХК амжилттай хэрэгжүүллээ.
Тус төслийн зорилго нь мэдээллийн эх үүсвэрээс / big data / хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн өгөгдлийг нэгтгэх, тариалангийн талбайн бодит цагийн мэдээллийг өндөр нарийвчлалтай гаргах юм. Тодруулбал, хиймэл дагуулын бүтээгдэхүүн, хөрс цаг агаарын мэдрэгч төхөөрөмж, /IoT/ программ хангамжийн оновчтой шийдлээр урьдчилан төлөвлөх, тариалалтаас ургацын дүн шинжилгээ хүртэлх үйлдвэрлэлийн үе шатуудад оновчтой зөв шийдвэр гаргахад “УХААЛАГ ГАЗАР ТАРИАЛАН” систем нь дэмжлэг болох юм.