Онцгой байдлын байгууллагад цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас арваннэгдүгээр сарын 3-4-ний өдрүүдэд малдаа яваад төөрсөн, сураггүй болсон нийт 19 дуудлага, мэдээлэл бүртгэгдээд байна.
Тодруулбал, Архангай, Ховд, Увс, Завхан, Төв, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнод аймгийн 17 суманд 26 иргэн сураггүй болсон. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллага, нутгийн захиргааны байгууллагын ажилтан, алба хаагчид ажиллаж, 25 иргэнийг олжээ. Харин Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төөрсөн нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.