Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсад ажлын айлчлал хийж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргатай уулзан албан ёсны хэлэлцээр хийж, хоёр орны хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зураг ёслолд оролцоно. Мөн тус улсын Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзана.
Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс хооронд 1992 оны дөрөвдүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон, уламжлалт найрсаг харилцаатай орон юм. Монгол Улс нь Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо 2014 онд Ерөнхий консулын газрыг нээж, 2017 онд Ерөнхий консулын газрыг Элчин сайдын яам болгож өргөх Засгийн газрын шийдвэр гарч байжээ. Мөн 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Элчин сайдын яамыг албан ёсоор нээжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өчигдөр Бишкек хотын "Манас" олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэхэд Киргиз Улсын Шадар сайд Эдиль Байсалов тэргүүтэй хүмүүс угтан авлаа.