“Мал аж ахуйн сэргэлт” залуу малчдын үндэсний чуулган өнгөрсөн баасан гарагт Төрийн ордонд боллоо. Манай улсын ажил эрхэлдэг дөрвөн хүн тутмын нэг буюу 305.1 мянга нь малчин аж. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь Монгол Улсын ДНБ-ий 13.1, ажиллах хүчний 55.8, экспортын орлогын зургаан хувийг бүрдүүлж буй гэнэ. 800 орчим малчин оролцсон дээрх чуулганы үеэр Малын генетик нөөцийн, Мал, амьтны эрүүл мэндийн, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих, Хөдөлмөрийн, Хөдөлм өр эрхлэлтийг дэмжих тухай хуульд малчдын зарим эрх, үүргийг шинээр тодорхойлсныг дуулгалаа. Мөн ХХААХҮЯ, ХНХЯ хамтран ажил олгогч нь туслах малчинтай хөдөлмөрийн гэрээ байгуулах загвар боловсруулж хэрэгж үүлснийг салбарын яамнаас мэдээлэв.
Түүнчлэн ажил олгогч, гэрээт малчин хоорондын хөдөлм өрийн харилцаанд үүсэж буй бэрхшээл, зөрчлийг шийдэх, гэрээт малчин өрх болон цөөн тооны малтай залуу малчин өрхийг малжуулах хөтөлбөрт хамруулж буйг дурдлаа. “Мал аж ахуйн сэргэлт”-ийн хүрээнд малчдад тулгамдаж буй асуудлуудыг шийдэхийг зорьж байгааг ХХААХҮ-ийн сайд танилцуулсан юм. Тодруулбал, залуу малчдыг дэмжих зорилгоор М алчдын хөгжлийн төв бий болгох, м алчдад мэргэжлийн боловсрол олгох, туршлага судлах, мал аж ахуйн кластер төсөл зэрэг 10 хөт өлбөр хэрэгжүүлэх аж.
Ц.УНДРАЛ