“Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Эрүүл шүд” дэд хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын хүүхдүүдийн дунд шүдээ тогтмол, зөв угаахын ач холбогдлыг сурталчлах, хэвшүүлэх зорилгоор "Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн"-ийг зохион байгуулах гэж байна.
Тэмцээнийг анх удаа орон нутагт буюу Өмнөговь аймагт зохион байгуулахаар эрүүл мэндийн байгууллагууд хамтран бэлтгэл ажлыг хангалаа гэж Өмнөговь аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.