Казахстан улсын Уральск хотод зохион байгуулсан самбо бөхийн мастеруудын ДАШТ-д Монголын есөн тамирчин зодоглолоо. Тэднээс хоёр нь шагналын тавцанд зогссон юм. Энэ удаа Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат, самбо бөхийн УАШТ-ий алт, мөнгөн медальт, аймгийн заан Б.Эрдэнэбаяр аваргын төлөө Казахстаны тамирчин Абеюов Армантай хүч сорьж, мөнгөн медаль хүртжээ. Тэгвэл тус аймгийн Сүхбаатар сумын харьяат, “Шинэ бадрах” компанийн тамирчин, ОУХМ Б.Бямбаа хүрэл медаль авсан байна. Тэд өмнө нь Казахстан улсын Астана хотод өнгөрсөн зургадугаар сард болсон Ази, Номхон далайн орнуудын тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон юм. Тус тэмцээний 40-44 насныхны ангиллын 98 кг-ын жинд Б.Эрдэнэбаяр, 55-59 насныхны +98 кг-д Б.Бямбаа хүрэл медалийн эзэн болж байсан билээ.