Хөвсгөл аймгийн ЗДТГ-аас хоёр өдрийн турш "Намрын ногоон өдрүүд"-2023 өдөрлөг зохион байгуулсан. Нутгийн баялаг бүтээгч, үйлдвэрлэгчид ширмэл эсгий, төхөм эсгий, гутал, эрчим бяслаг, цагаан идээ, хүний ногоо, дээл хувцас, эмээл, хазаар, ташуур суран эдлэл, цэцэгс, мэхээртэй тос, бэлэг дурсгал, зөгийн бал зэрэг уламжлалт аргаар бэлтгэсэн 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээрээ оролцсон. Мөн Хөвсгөл аймгийн брэнд болсон дөрвөн үүлдэр, нэг омгийн малаа дуудлага худалдаагаар борлуулжээ.
Шилмэл үүлдрийн ашиг шимт малын худалдаанд Рэнчинлхүмбэ худалдаанд Дархад үүлдрийн хонь, Улаан-Уул сумаас Дарханд омгийн цагаан адуу, Цагаан-Уул сумаас Цагаан-Үүл үүлдрийн хонь, Төмөрбулаг сумаас Эрчим хар үүлдрийн хар ямаа, Алаг-Эрдэнэ сумын тусгай үүлдрийн сарлага, хонио авчиржээ. Улмаар хоймор нутгийн баялаг бүтээгчид 300 гаруй сая төгрөгийн орлогыг орон нутагтаа төвлөрүүлжээ.
Улмаар нутгийн удирдлага үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцсон иргэдээсээ шилдгийг нь шалгаруулж, шагнасан.