Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр зохион байгуулагддаг хоёр улсын хамтарсан хамгийн том экспо цар хүрээгээ тэлж олон улсын үзэсгэлэн худалдааны түвшинд очиж байна. Энэ удаагийн экспод 35 улс бараа бүтээгдэхүүнээ сурталчилж оролцож байна. Өмнөх 3 удаагийн экспогийн үеэр 270 тэрбум гаруй юанийн хөрөнгө оруулалтын 444 санамж бичгийг үзэглэжээ.
Дөрөв дэх удаагийн экспо есдүгээр сарын 06-10-ны өдрүүдэд хөх хотод зохион байгуулагдаж байна. Нийт 3000 аж ахуй нэгж үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа бөгөөд манай улсын 500 аж ахуй нэгж амжилттай оролцож байна.