Словакийн Ерөнхий сайд Роберт Фицод шуудангаар сум илгээсэн тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв.
Үл мэдэгдэх илгээгч сумыг дутгтуйн дотор хийсэн байсан гэж “Теraz” сайт Словакийн засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас иш татан бичжээ.
Өнгөрсөн 5-р сарын 15-нд Гандлова хотноо болсон засгийн газар хуралдах үеэр Ерөнхий сайд Фицогийн амь насанд халдах оролдлого гарсан юм.
Халдагч этгээд таван удаа буудсан бөгөөд Ерөнхий сайдын биед гурван сум туссан. Фицо олон удаагийн хүнд хагалгаанд орж, амьд үлджээ.
Словакийн сөрөг хүчин болон хэвлэл мэдээллийнхэн нийгмийг өөрийнх нь эсрэг чиглүүсээр байгааг Ерөнхий сайд саяхан онцолсон байна.