Хилийн цэргийн 0257 дугаар ангийн 0258 дугаар салбарт хил хамгаалалтад ашиглах шинэ техник технологи гардуулах ёслолын арга хэмжээ есдүгээр сарын 09-нд салбарын байршилд болж өнгөрлөө. Тодруулбал, уул, ой тайгын бүсэд ашиглахад тохиромжтой UTV квадрат цикл, хөнгөн завь тус бүр хоёр ширхгийг гардуулсан юм.
Тус арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын Дэд дарга Л.Мөнхбаатар, ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Д.Мөнгөнжин, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн захирагчийн захиргаа хариуцсан орлогч, дэд хурандаа Д.Идэрбат, Хилийн цэргийн 0258 дугаар салбарын захирагч, ахмад Л.Чинзориг болон сум орон нутгийн удирдлагууд холбогдох албаны хүмүүс оролцлоо.